Тээврийн цагдаагийн албанаас 10-18 удаагийн торгууль төлөөгүй 13 иргэний жолоодох эрхийг тус тус нэг жилийн хугацаагаар хасжээ. Хуульд зааснаар гурван сараас хоёр жилийн хугацаагаар эрх хасна.
Зөрчлийн тухай хуулийн 3.8.4 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна.
Жолооч та хуульд заасан хугацаанд торгуулиа төлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Тээврийн цагдаагийн албанаас 10-18 удаагийн торгууль төлөөгүй 13 иргэний жолоодох эрхийг нэг жилээр хасав | ||
Үзсэн: 1117 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.