Шууд Chart

Гэр бүлийн хөгжлийн цахим үйлчилгээний E-Family платформыг хөгжүүлж байна

2025-01-02 14:45:34

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэр бүлийн хөгжлийн цахим үйлчилгээний E-Family платформыг 2025 оны эхнээс хөгжүүлж, ажиллуулахаар бэлтгэж байна. Тус платформоор дамжуулан иргэд, нийт гэр бүл өөрсдийн хэрэгцээнд тохирсон тухайлбал, залуу гэр бүл, дунд насны гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй зэрэг гэр бүлд чиглэсэн гэр бүлийн боловсрол, санхүүгийн зөвлөгөө, гэр бүлд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээ, нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө, эрүүл мэнд, хууль зүйн зөвлөгөө үйлчилгээг цахимаар нээлттэй авах боломжтой болно.

E-Family платформыг хөгжүүлснээр хиймэл оюун ухаан, цахим хөгжлийг ашиглан иргэн бүрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн нийгмийн үйлчилгээг шуурхай авах боломж бүрдэнэ. Ингэснээр хэн ч, хаанаас ч өөрт тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэлтэй болж, хэрэгтэй зөвлөгөөг авах үүд нээгдэж байна.

Одоогоор ГБХНХЯ-наас E-family нэгдсэн платформд байршуулах гэр бүлийн сургалтын модуль, зөвлөгөөний хөтөлбөрийг судлан нэгтгэн тодорхойлох ажил хийж байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Гэр бүлийн хөгжлийн цахим үйлчилгээний E-Family платформыг хөгжүүлж байна  
Үзсэн: 375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй