Шууд Chart

Уруул тагнайн сэтэрхийн нийгэмлэгийн IV хурал амжилттай болж байна

2014-09-10 17:46:47

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Уруул тагнайн сэтэрхийн нийгэмлэгийн IV  хурал, Монголын эрүү, нүүрний мэс засалчдын нийгэмлэгийн V чуулган Тусгаар тогтнолын ордонд болж байна.  

Тус хуралд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нарын холбогдох албаныхан оролцож буйгаас гадна АНУ, Япон, ХБНГУ, ОХУ, БНСУ, БНЭУ, БНХАУ, Тайвань, Израйль, Саудын Араб, Литва, Колумб, Филиппин зэрэг 15 орноос нийт 59 профессор, дотоодын нийт 100 гаруй судлаач багш, эрдэмтэд дээрх олон улсын хуралд оролцож байна.
 
Хурлыг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Олон улсын уруул тагнайн сэтэрхийн нийгэмлэг, Монголын эрүү нүүрний мэс засалчдын нийгэмлэг,  Уруул тагнайн төрөлхийн эмгэг судлалын нийгэмлэг, Монголын шүдний мэргэжилтэнүүдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа ажээ.
 
Олон улсын холбооны V их хурлын үеэр Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн гажигтай оношлогдсон ургийн үр хөндөлтийг таслан зогсоох “Ханой тунхаглал”-ыг танилцууллаа. Тус тунхаглалыг ЭМШУИС-ийн Нүүр Ам судлалын сургуулийн захирал, Дэд Профессор Г.Ариунтуул танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нарт гардуулан өгсөн юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Уруул тагнайн сэтэрхийн нийгэмлэгийн IV хурал амжилттай болж байна   
Үзсэн: 960 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй