Сурагчдын амралтад үргэлжилж байгаа учраас Боловсролын ерөнхий газраас сурагчид чөлөөт цагаараа ном хэрхэн унших талаар зөвлөмж гаргажээ. Ном унших нь суралцагчдын сурлагын амжилтад нөлөөлнө.
БАГА АНГИ
- Сурагчид бие даан унших чадварыг эзэмшиж, үгсийн сан, дүрмийн мэдлэгээ сайжруулж, ерөнхий ойлголт авах боломжтой болно.
- Ном унших нь тэдний анхаарал төвлөрөх чадварыг сайжруулж, шинэ зүйлсийг сонирхон суралцах хүсэл тэмүүллийг дэмжинэ.
ЗӨВЛӨМЖ
- Ном унших хугацаа: Өдөрт 20-30 минут унших хугацаа зааж өгөх. Хүүхдүүдийн нас сэтгэхүйн түвшинд тохирсон, сонирхол татахуйц, дүрслэлтэй номыг санал болгох.
- Тоглоомтой уншлага: Уншиж дууссаны дараа агуулгаас асуулт асууж, номын дүрүүдийн талаар ярилцан, хүүхдүүдийг өөрсдөө нэгэн өгүүлэмж зохиохыг уриалах.
- Санаачилгаас даалгавар: Номын агуулга болон өөрт тохиолдсон явдлаас сэдэвлэн жижиг өгүүллэг, зураг зурах, дүрс бүтээх...гэх мэт
ДУНД АНГИ
- Дунд ангийн суралцагчид илүү гүнзгий сэтгэх чадвартай болж, шүүмжлэлтэй хандах, өөрийн санаа бодлыг илэрхийлэх чадвар нь нэмэгддэг.
- Ном унших нь үзэл бодлын төлөвшил, асуудал шийдвэрлэх чадварыг сайжруулна.
ЗӨВЛӨМЖ
- Номын төрөл: Үндсэн хичээлтэй холбоотой ном, шинжлэх ухаан, түүх болон нийгмийн сэдвийн хүрээнд уншуулах.
- Асуулт, хариулт: Номыг уншсаны дараа агуулгаас баримт асууж, тодорхой нэгэн асуулт тавьж, тухайн номын агуулгыг харгалзан хариулт авах.
- Төслийн ажил: Номын агуулгаас санаа авч, гэртээ хийж болох жижиг төслийн ажил хуваарилах (жишээ нь, байгаль орчны хамгааллын сэдэвт зориулсан төслийг хийх).
АХЛАХ АНГИ
- Ахлах ангийн суралцагчид шүүмжлэх сэтгэлгээ, бодлогын шийдвэр гаргах чадвараа хөгжүүлж, илүү нарийн төвөгтэй агуулга дээр ажиллахад бэлэн болдог.
- Ном унших нь тэдний сэтгэхүйг гүнзгийрүүлж, бүтээлч сэтгэлгээ, амьдралд хэрэгжүүлэх ухааныг олж авахад тусална.
ЗӨВЛӨМЖ
- Бүтээлч уншлага: Номын агуулгад шүүмжлэлтэй хандаж, эсээ бичих эсвэл тухайн номын гол сэдэвтэй холбоотой илтгэл бэлдэх.
- Өргөн хүрээтэй ном: Шинжлэх ухаан, философи, эдийн засаг зэрэг өргөн хүрээний номуудаас уншихыг дэмжих. Үүний тулд номын сангийн жагсаалт эсвэл тухайн сэдвийн чиглэлээр уншигдах номыг санал болгох.
- Хэлэлцүүлэг хийх: Ном уншиж дууссаны дараа хэсэг бүлгээрээ илтгэл тавих эсвэл зөвлөмж хийх үйл ажиллагааг зохион байгуулах. Энэ нь үзэл бодлыг өргөн хүрээний байр сууринаас дүгнэхэд тусална.
Ном унших нь суралцагчдын сурлагын амжилтад нөлөөлнө | ||
Үзсэн: 538 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.