Бага насны хүүхэд ахуйн хүрээнд унаж бэртэх тохиолдол их гардаг. Тухайлбал, Уналт хүүхдийн бүх насны бүлэгт тэргүүлж байгаа бөгөөд 2023 оны байдлаар 85131 хүүхэд ахуйн орчинд унаж бэртжээ.
Үүнээс 0-4 насны 25222 хүүхэд ахуйн хүрээнд унаж бэртэж гэмтсэн байна. 0-4 насны хүүхдүүд ихэвчлэн гэрт болон ахуйн орчинд бэртэж гэмтдэг. Унаж бэртэж гэмтсэн хүүхдийн 13811 эрэгтэй хүүхэд байна.
Иймээс бага насны хүүхдийг унаж бэртэж, гэмтэхээс сэргийлсэн ЗӨВЛӨМЖИЙГ хүргэж байна.
- Нэг хүртэл насны хүүхдийг хөдөлгөөн хийхэд саадгүй газар байлгах орчныг бүрдүүлэх орноос унагахаас болгоожил
- 1-4 хүртэлх насны хүүхдийн хөдөлгөөн их байдаг тул ахуйн орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, халтирах, мөргөж, унах, үсрэх, эрсдэлд хүчин зүйлсийг тооцоолон болгоомжил
- 0-4 хүртэлх насны хүүхдийн тодорхойгүй шалтгаант гэмтлээс урьдчилан сэргийлэх. Үүнд орноос унасан, гараа дарсан, толгойгоо бариад уйлсан, хөлөөрөө гишгэж чадахгүй гэх мэт асран хамгаалагчид сонор сэрэмжтэй байх
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг унаж гэмтэхээс сэргийлээрэй. Бага насны хүүхдээ ахуйн орчинд аюулгүй өсгөх нь аав ээж бидний хариуцлагатай үүрэг юм.
Бага насны хүүхдүүд ихэвчлэн гэрт болон ахуйн орчинд бэртэж гэмтдэг | ||
Үзсэн: 366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.