Шууд Chart

Нийтийн тээвэрт үйлчилж байсан троллейбуснуудыг зогсоожээ

2025-01-05 12:03:57

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байсан 23 троллейбусыг  энэ сарын 1-нээс бүрэн зогсоожээ. Үйлчилгээнд явж байсан троллейбусны насжилт нь дуусчээ.

2025 оны төсөвт нэмэлтээр их багтаамжийн нийтийн тээвэр болон троллейбус авах саналаа нийтийн тээврийн газраас хүргүүлсэн байна. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор их багтаамжийн 100 автобус, 50 троллейбус авахаар төлөвлөж төсөвт саналаа хүргүүлснээ Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлсэн.

Нийслэлийн нийтийн тээвэрт одоогийн байдлаар 1132 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа аж.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Нийтийн тээвэрт үйлчилж байсан троллейбуснуудыг зогсоожээ  
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй