Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн НИТХ-ын тогтоол хэрэгжиж эхлээд байна.
Тухайлбал, Приус-20 автомашинтай бол авто зам ашигласны төлбөрт жилд 100 мянган төгрөг төлнө.
Өөрөөр хэлбэл, нэг сард 8333 төгрөг, харин өдөрт 278 төгрөгийг авто замыг ашиглахдаа төлнө.
Харин хөдөлгүүрийн багтаамж 5000-аас дээш буюу жишээлэхэд Lexus 570 маркийн автомашин бол жилд 250 мянган төгрөгийг авто зам ашигласны төлбөрт төлнө.
Энэ нь сард 20833 төгрөг, өдөрт 694 төгрөгийг авто зам ашиглалаа хэмээн төлж байна. Эдгээр татвар, хураамжаас олсон орлогыг нийслэлийн замын санд төвлөрүүлж, замын сангийн орлогын эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр ирэх оны төсөвт тусгаад байна.
Приус-20 автомашинтай бол авто зам ашигласны төлбөрт жилд 100 мянган төгрөг төлнө | ||
Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.