Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Люксембургийн Их Гүнт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Жан Асселборн 7 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд, Люксембургийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Жан Асселборн нар хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар дэлгэрэнгүй ярилцахын зэрэгцээ олон улсын тулгамдсан зарим асуудал болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцов.
Мөн айлчлалын хүрээнд Люксембургийн Гадаад хэргийн сайдыг Шадар сайд Д.Тэрбишдагва хүлээн авч уулзав.
Энэхүү айлчлал нь Люксембургийн талаас Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын түвшинд хэрэгжүүлж буй анхны айлчлал юм. Өмнө нь тус улсын Ерөнхий сайд Жан Клод Юнкер Монгол Улсад 1998, 2008 онд айлчилж байсан.
Люксембургийн Шадар сайд Монгол улсад айлчлав | ||
Үзсэн: 1045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.