Шууд Chart

“Найрсаг Улаанбаатар” зөвлөлгөөн болно

2014-09-11 08:32:10

Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Найрсаг Улаанбаатар” зөвлөлгөөнийг зохион байгуулах гэж байна. 

Тус зөвлөлгөөн нь есдүгээр сарын 17-ны өдөр болох бөгөөд Улаанбаатар хотод аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, соёл урлаг, спортын төлбөрт үйлчилгээ үзүүлдэг 600 гаруй аж ахуйн нэгж оролцох аж.
 
Зөвлөлгөөний үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн ач холбогдол, зорилгыг оролцогчдод танилцуулж, нийслэл хотод аялал жуулчлал, соёл урлаг, спорт, энтертайнмэнт чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажлыг хэрхэн уялдуулах талаар хэлэлцэх юм. Мөн цаашид хотын аялал жуулчлалын онцлог үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнүүдийг хамтран гаргах талаар зөвшилцөх ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Найрсаг Улаанбаатар” зөвлөлгөөн болно  
Үзсэн: 1065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй