Шууд Chart

Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна

2025-01-06 15:29:31

Нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна.

Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах 50мвт хүчин чадалтай 200мвт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын станц өнгөрсөн сарын 5-ны өдрөөс эхлэн төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар тус станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна.

Ингэснээр өдөрт дунджаар 25.000 айл өрхийг оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалтаас сэргийлж байна.

Өөрөөр хэлбэл, таван аймгийн цахилгааны хэрэглээг хангах хэмжээний эрчим хүч нийлүүлж байна гэсэн үг юм. 


Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна   
Үзсэн: 450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй