Шууд Chart

Боловсролын салбар 2025 оныг "Багшийн ёс зүйн жил" болгон зарлахаар болжээ

2025-01-06 15:48:42

Боловсролын сайдын энэ оны эхний шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралд нэгжийн дарга нараас гадна харьяа байгууллагын удирдлагууд оролцож, салбарын мэдээллийг солилцсон байна.

Боловсролын салбарын 2024 оны төсвийн гүйцэтгэлийг таницууллаа. Урсгал зардлын гүйцэтгэл 99.2 хувь, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 75.4 хувь, Боловсролын сайдын багцын гүйцэтгэл 100 хувь, харьяа байгууллагуудын төсөв мөн бүрэн гүйцэтгэлтэй гарсан байна.

Энэ онд боловсролын салбарын хүрэх үр дүн, үйл ажиллагааны төлөвлөлтийг хурлаар хэлэлцлээ. Тухайлбал, PISA олон улсын үнэлгээгээр цахим ур чадварыг үнэлүүлэх, бага боловсролын хөтөлбөр шинэчлэл эхнээсээ үр дүнгээ өгөх зэрэг ажил хүлээгдэж буй тул бэлтгэл хангахыг Боловсролын сайд П.Наранбаяр нийт удирдлагуудад үүрэг болгожээ. Түүнчлэн 2025 оныг "Багшийн ёс зүйн жил" болгон зарлахаар тогтсоны хүрээнд тодорхой ажлуудыг санаачлан, хийж эхлүүлэхээр төлөвлөж байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Боловсролын салбар 2025 оныг "Багшийн ёс зүйн жил" болгон зарлахаар болжээ  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй