Монгол Улс болон Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Чехийн алдарт зураач, график дизайнер Рэната Фүчиковагийн 2011 онд гаргасан “Зурган дунд аялсан нь” номоос сэдэвлэсэн “Европын түүх” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл оролцсон юм.
Энэхүү үзэсгэлэнгээр Европын түүхэн үечлэлийг шинэлэг, хошин, харилцан яриа байдлаар дүрслэн үзүүлсэн нь олон нийтэд Европт амьдарч байсан хувь хүмүүс төдийгүй тэндхийн ард түмний түүх, аж амьдралыг хялбар ойлгох боломжийг олгож байгаа юм. Түүнчлэн эдгээр уран бүтээл нь цаг хугацааны хувьд чулуун зэвсгийн үед европчууд анх хэрхэн амьдарч эхэлснээс эхлээд өнөө үеийг хүртэлх түүхэн үйл явдлыг хамарсан ажээ. Үзэсгэлэнд тавигдаж буй зурагнууд нь Европын түүхэнд ээлжлэн солигдож байсан гүн ухаан, шашны урсгал, газар нутаг болон ард түмний аж амьдрал, түүхэн үечлэлийг олон талаас нь харуулжээ.
“Европын түүх” үзэсгэлэн нээгдлээ | ||
Үзсэн: 1066 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.