Шууд Chart

Арбитрын ажиллагааны тухай үзүүлэн сургалт хийв

2014-09-11 08:55:34

Хууль зүйн яам, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл, Олон Улсын Худалдааны танхимын дэргэдэх Олон улсын арбитр, “Хуульчдын нийгэмлэг” төрийн бус байгууллага хамтран “Олон улсын худалдааны танхимын Олон улсын арбитрын шүүхийн дүрмийн дагуу Олон улсын арилжааны арбитр болон Хөрөнгө оруулалтын гэрээний арбитрын ажиллагааг явуулах үзүүлэн сургалт”-ыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд  зохион байгуулжээ.

Энэ үеэр олон улсын болон дотоодын арбитрын мэргэжилтнүүд арилжааны болон хөрөнгө оруулалтын гэрээний маргааныг хэрхэн шийдвэрлэх боломжтойг хийсвэр жишээнд тулгуурлан харуулсан байна. Түүнчлэн Олон Улсын Худалдааны Танхимын Олон Улсын Арбитрын дүрмийн дагуу арбитраар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулж болох талаар хоёр өдрийн сургалтаар үзүүлжээ.
 
Оролцогчид Олон улсын арбитрын ажиллагааны тухай ерөнхий мэдээлэл авахын зэрэгцээ ОУХТ-ын Арбитрын дүрмийн талаар, арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх гэж буй талуудын гүйцэтгэх үүргийн талаар тодорхой ойлголттой болсон. Шүүхийн тогтолцооны шинэчлэлтэй хамт хийгдэж байгаа  нэг чухал шинэчлэлт буюу Арбитрын шинэчлэлтийн энэ үед олон нийтэд хандсан тус арга хэмжээ ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж байлаа.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Арбитрын ажиллагааны тухай үзүүлэн сургалт хийв  
Үзсэн: 1393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй