Шууд Chart

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ази дахь холбоотон улсуудад айлчилж байна

2025-01-07 11:47:43

АНУ-ын ТНБД Энтони Блинкен Өмнөд Солонгос улсад улс төрийн хямралтай үед нь айлчилсан байна. Түүний хувьд бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болохоос өмнө АНУ-ын Ази дахь гол холбоотнууд болох Өмнөд Солонгос, Япон, Европ дахь гол түнш Франц улсад тус тус айлчлах юм байна. Блинкен ОХУ болон Умард Солонгос улсууд сансрын болон хиймэл дагуулын технологио хуваалцах зорилготой байгааг онцлон тэмдэглэж, Өмнөд Солонгост үүссэн улс төрийн хямрал хоёр орны холбоотны харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Энтони Блинкений айлчлал улс төрийн хямралын дунд Вашингтон, Сөүлийн харилцааны тогтвортой байдалд нөлөөлөх вий гэдгээс урьдчилан сэргийлэх, АНУ, Өмнөд Солонгос, Японы хамтын үнэт зүйлсийг хамгаалах, Умард Солонгосын цөмийн зэвсэг, пуужингийн аюул заналхийллийн эсрэг хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд чиглэсэн байна.  АНУ-ын ТНБД Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Муктай уулзаж, хамтын үнэт зүйлс дээрээ тулгуурлан дэлхий дахинд тулгамдаж буй сорилтод хамтын ажиллагаагаа хэрхэн уялдуулах талаар ярилцжээ. Умард Солонгос цөмийн зэвсэгтэй, түүнийгээ тээгч пуужинтай болж болох нь Өмнөд Солонгосын аюулгүй байдлын томоохон сорилтын нэг.

Ийм ч учраас АНУ Умард Солонгосын ОХУ-тай харилцаж байгаа харилцаа сүүлийн үед ихээхэн идэвхжсэнд анхаарал хандуулж байна. Ер нь Москва Пёньяны харицлаа урьд өмнө байгаагүйгээр ойртож, ОХУ Умард Солонгост цэргийн техник тоног төхөөрөмж өгч байна. Энэ нь эргээд Солонгосын хойгийн аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулах эрсдэлтэйг Блинкен онцлон тэмдэглэлээ. Энтони Блинкенийг Сөүлд Өмнөд Солонгосын гадаад харицлааны сайдтай уулзалт хийж байх үеэр буюу даваа гарагийн өглөө Пёньян пуужин туршижээ. Үүнийг холбоотон улсууд өдөөн хатгалага гэж үзэж байна. Блинкен даваа гарагийн үдээс хойш Өмнөд Солонгос дахь айлчлалаа өндөрлүүлээд Япон улсыг зорьсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ази дахь холбоотон улсуудад айлчилж байна   
Үзсэн: 304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй