![](/uploads/201409/news/thumb/53621f11d638075a42f235598887ef30_x3.jpg)
Улс орны эх үндэс болсон Гэр бүлийн хөгжлийг дэмжих ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар 2014 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан.
Энэхүү ажилд зөвхөн салбарын яам анхаарах бус төр, хувийн хэвшлийн бүхий л салбар гэр бүлийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах шаардлагатай юм. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2014" сэдэвт сэтгүүлийг олон нийтэд хүргэж байгаа аж. Уг сэтгүүлээс иргэд улс орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй Нийгмийн даатгалын байгууллагын 1500 гаруй албан хаагчид, тус салбарт ажиллаж байсан 400 гаруй ахмад настан, нийт даатгуулагч, тэдгээрийн үр хүүхдийн сайн сайхан, аз жаргалын төлөө зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг авах боломжтой ажээ.
Тухайлбал, нийгмийн даатгалын байгууллагын албан хаагчдын хүүхдүүдийн дунд "Миний ээжийн ажил", "Манай гэр бүл" "Би гэр бүлээрээ бахархдаг" зэрэг сэдвээр зохион бичлэг, гар зургийн уралдааныг зохион байгуулж, шалгарсан бүтээлийг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2014" сэтгүүлд нийтлэсэн байна. Ийнхүү Нийгмийн даатгалын ерөнхий газар, түүний харьяа хэлтэс байгууллагууд Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилд өөрсдийн хийж бүтээсэн ажлаа тайлагнаж, элэг бүтэн аз жаргалтай амар амгалан гэр бүлийн төлөө нэгдэхийг уриаллаа.
"Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2014" иргэдэд хүрч эхэллээ | ||
Үзсэн: 910 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.