Шууд Chart

Иргэд болон алба хаагчдаас ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 98.7 хувьтай байна

2025-01-07 12:30:53

Батлан хамгаалах салбарын хэмжээнд 2024 онд иргэд, алба хаагчдаас нийт 7,887 өргөдөл, гомдол иржээ. Үүнээс  7,788 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, хэрэгжилт 98.7 хувьтай байна.

Өргөдлийг агуулгаар нь ангилбал нийгмийн хамгааллын асуудлаар 3743 буюу 47,5 хувь, ажлын байртай холбоотой асуудлаар  2796 буюу 35,4 хувь байна.  Мөн гадаад дотоодын их дээд сургууль, академи дамжааны сонгон шалгаруулалтад хамрагдах болон суралцахыг хүссэн асуудлаар 378 буюу 4,8 хувь бусад  970 буюу 12,3 хувьтай байгаа аж.

Ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийн дийлэнх буюу 82,9 хувийг цэргийн алба хаагчид, цэргийн тэтгэвэр тогтоолгосон бэлтгэл болон чөлөөнд байгаа иргэд болон одоо ажиллаж байгаа алба хаагчдаас ажлын байр нийгмийн хамгааллын асуудлаар хандсан өргөдөл эзэлжээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Иргэд болон алба хаагчдаас ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 98.7 хувьтай байна  
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй