Шууд Chart

Газрын тосны салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болж байна

2014-09-11 09:06:25

Газрын тос, шатдаг занар Монгол-2014 "Oil and oil shale Mongolia-2014” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт анх удаагаа зохион байгуулагдаж байна. Уг чуулга уулзалтад газрын тосны салбарт уйл ажиллагаа явуулдаг "Rosnept", "Petrochina", "British  gas", "Sinopec", "State oil", "Genie Oil" зэрэг дэлхийн том корпорациудын төлөөллөөс гадна бусад компани, байгууллагын 300 орчим төлөөлөгчид оролцож байна. 

Хоёр өдөр хуралдах уг хурлын хүрээнд зургаан дэд хурал болох аж.  Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, Газрын тосны тухай хууль, хөрөнгө оруулалтын орчин, Газрын тосны салбарын өнөөгийн байдал ба хэтийн төлөв, Монголын газрын тосны хайгуул, боловсруулалт,  Байгаль орчин, орон нутгийн харилцаа, тэргүүний  техник технологи, уламжлалт бус газрын тосны судалгаа ба хэтийн төлөв, дэд бүтэц, ажиллах хүчин гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх төлөвлөгөөтэй ажээ.

Өнөөгийн байдлаар газрын тосны хайгуулын 30 талбайн зөвхөн гурван талбайд нөөц тогтоогдоод байгаа бегеед, энэ нөөцийн хэмжээ нь 332.6 сая тонн  буюу,үүнээс 43.3 сая тоннын ашиглалтын баталгаат нөөц байгаа аж. Уламжлалт бус газрын тосны хувьд судалгаа, эрлийн ажлууд эхэлж байгаа тул таамаг төдий нөөцтэй. Нүүрсний давхрагын метан хийн таамаг нөөц 3.2 их наяд шоо метр, шатдаг занарын таамаг нөөц нь 788 тэрбум тонн орчим гэдэг. Монголын шатдаг занарыг кероген буюу шатах эрдэс бодисын агууламж /22%/-аараа дэлхийд хамгийн сайн чанартайд тооцогддог  гэж судлаачид дүгнэсэн байдаг. Газрын тосны салбар, тухайлбал уламжлалт бус газрын тосны салбар нь олон улсад ч манай улсын хувьд  ч "шинэ залуу” салбар гэдэг. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Монгол улс  газрын тос олборлогч орон болсон бегеед, энэ жил гэхэд улсын төсөвт 220 орчим тэрбум.төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Харин энэ салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд 2.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Цаашид газрын тосны хэд хэдэн БХГ байгуулагдахаас гадна, уламжлалт бус газрын тос буюу занар, тодруулбал нуурсний давхаргын метан хийн   олон эрлийн ажлын гэрээ байгуулагдах телев байна.

Ийм байдлаар Газрын тосны салбар манай эдийн засагт нөлөө бүхий салбар болон эрчимтэй хөгжиж байна. Энэ нь шинэчлэлийн Засгийн газар, энэ УИХ- ын уед энэ салбарт эрх зүйн таатай, өрсөлдөх чадвартай орчин бүрдсэнтэй салшгүй холбоотой гэж үзэж болох юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Газрын тосны салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болж байна   
Үзсэн: 1340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй