Сербийн засгийн газар эрчим хүчний ЭнАйЭс компанийн Оросын талын хувьцааг худалдаж авахад бэлэн байгааг тус улсын ерөнхийлөгч Александр Вучич мэдэгджээ. Энэ алхам нь тус компанийн эсрэг АНУ-ын зүгээс тавьж болзошгүй хориг арга хэмжээнээс зайлсхийх хамгийн боломжит хувилбар гэж Белград үзэж байна.
NIS компанийн хувьцааны 50 хувийг Оросын эрчим хүчний Газпром Нефть, 6.15 хувийг Газпром компани тус тус эзэмшдэг бол Сербийн засгийн газар 29.87 хувийг эзэмшдэг юм байна. Сербийн тал Оросын эзэмшлийн хувьцааг ямар ч үнээр хамаагүй худалдан авах мөнгө бий гэдгээ мэдэгдэж байна. Тус улсын эрх баригчдын тооцоолсноор АНУ-ын хориг арга хэмжээний хүрээнд тавигдах эхний хязгаарлалт энэ сарын 10-13-ны хооронд эхлэх төлөвтэй байна. Сербийн засгийн газраас гаргасан 2023 оны төрийн мэдлийн шилдэг 100 компанийн жагсаалтад дурдсанаар зөвхөн NIS-компанийн хөрөнгийн үнэлгээ 4,4 тэрбум евро буюу 4,5 тэрбум ам.доллар байжээ.
Мөн энэ үеэр Сербийн Уул уурхай, эрчим хүчний сайд Дубравка Дедович ОХУ-тай байгалийн хий нийлүүлэх урт хугацааны шинэ гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулснаа мэдэгджээ. Тэрээр бид Оростой илүү сайн нөхцлөөр байгалийн хийн нийлүүлэлтийн урт хугацааны шинэ гэрээ байгуулахыг эрмэлэж байна. Москватай ойр харилцаатай байх нь Белградын хувьд "тэргүүлэх чиглэл" гэдгийг онцолсон байна. NIS-ийн зүгээс үйл ажиллагаагаа хэвийн явуулж, нөхцөл байдалд хяналт тавьж байгаа гэдгээ мэдэгджээ.
Серби улс ОХУ-тай хамтран эзэмшдэг эрчим хүчний компанийг худалдаж авахад бэлэн | ||
Үзсэн: 492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.