Шууд Chart

Нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлын гэрээг байгууллаа

2014-09-11 09:08:29

“Oil and oil shale Mongolia-2014” олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр бодитой хийгдэж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэх гэрээнүүдэд гарын үсэг зурлаа.

Тухайлбал, Нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлын гэрээг Газрын тосны газар “Эрдэнэс Таван толгой” ХК, “Монголын алт” ХХК-уудтай, мөн Жени Ойл компанитай Шатдаг занарын эрлийн ажлын гэрээг тус тус байгууллаа.

Мөн Газрын тосны газар  “Монголын газрын тосны хайгуул олборлолтын ассоциаци” ТТБ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлын гэрээг байгууллаа  
Үзсэн: 1436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй