Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өргөтгөсөн багаар өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна. 93 мянган хүн амтай Ховд аймгийн тухайд сүүлийн жилүүдэд нялхсын эндэгдэл буурсан, эрт илрүүлгийн хамрагдалт 80.8 хувьтай байгаа аж.
Харин хүн амын дундах өвчлөлийг ундны усны чанараас хамаарсан шүдний өвчлөлтэй, хавдрын өвчлөл тэргүүлэх шалтгаан болж, сумдуудад хүний нөөц дутмаг байгаа зэрэг асуудлуудыг онцлон дурдсан.
Эрүүл мэндийн сайд Ховд аймагт ажиллах хугацаандаа шийдвэрлэсэн зарим асуудлаас дурдвал
- БОЭТ-д MRI аппартыг шийдвэрлэнэ. Ингэхдээ ЭМЯ, сайдын багцаас 2 тэрбум, орон нутгийн төсвөөс 2 тэрбумыг гаргаж энэ оны 2-р улиралд багтаан суурилуулна
- Ховд аймгийн эмч, мэргэжилтнүүдийг гадаадад сургах багт багтаах боломжтой
- Ховд аймгийн 9 сумыг бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай түргэн тусламжийн машинаар хангасан. Үлдсэн сумдыг энэ ондоо багтаан шийдвэрлэнэ
- Зайн оношилгооны төвөөр дамжуулан Улаанбаатарын эмнэлгүүдийн хэмжээний оношилгоог Ховд аймагт хийнэ.
Бүсчилсэн хөгжилтэй уялдуулан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах ЭМЯ-аас хэрэгжүүлж байгаа “Төвлөрлийг сааруулах” бодлого, “Хавдрын нэгдсэн бодлого” “Монголд эмчлэгддэггүй өвчлөлийг бууруулах” бодлого, “Эмийн чанар хүртээмж”-ийг сайжруулах нэгдсэн бодлого, “Эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах” бодлого зэрэг бодлогын ажлуудаа танилцуулжээ. Маргааш Говь-Алтай аймагт ажиллана.
Эрүүл мэндийн сайд баруун аймгуудад ажиллаж байна | ||
Үзсэн: 539 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.