Шууд Chart

“Түмэн тэмээний баяр 2025” ирэх сард болно

2025-01-08 16:41:32

“Түмэн тэмээний баяр 2025” Өмнөговь аймгийн төвд  хоёрдугаар сарын 1-3-ны хооронд болно. Хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, маллах арга ухаан, зан үйл, уламжлалыг өвлүүлэх, тэмээн соёл, спортыг хөгжүүлэх зорилго байгууллагдаг.  Анх 1997 онд зохион байгуулжээ. Үүнээс хойш энэ баярыг тогтмол зохион байгуулдаг болсон.

Энэ нь  өвлийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэн, 2016 онд 1108 тэмээ барианд оруулсан амжилтаар “Гиннес”-ийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон түүхтэй билээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

“Түмэн тэмээний баяр 2025” ирэх сард болно  
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй