Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субьянто сонгуулийн нэг гол амлалтынх нь нэг байсан, хүн амаа хоол тэжээлийн дутагдлаас гаргаж, өсөлт хөгжлийг нь дэмжих зорилтын хүрээнд 280 саяар тоологддог хүн амынхаа 4-ний1 гаруй хувийг нь үнэ төлбөргүй хоолоор хангах олон ам.долларын өртөгтэй хөтөлбөрийг саяны даваа гарагаас хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрөө нээх хүрээндээ 570 мянган хүнд иж бүрэн хоол үнэ төлбөргүй түгээжээ.
Ерөнхийлөгч Прабовог өнгөрсөн онд засгийн эрхэнд сонгогдоход түлхэц үзүүлсэн сонгуулийн кампанит ажлын гол амлалтын нэг энэ хөтөлбөрийг даваа гарагт эхлүүлж, 20 гаруй мужид сургуулийн сурагчид болон жирэмсэн эмэгтэйчүүдэд үнэгүй хоол түгээсэн. Энэ хүрээнд 190 орчим хооллох цэгийг нээж ажиллуулсан. Тэдгээрийн зарим нь цэргийн баазуудын харьяа байсан гэдэг мэдээлэлтэй байна.
2029 он хүртэл энэ санаачилга бүрэн хэрэгжих нөхцөлд индонезийн 280 сая хүн амын 83 саяыг хамрах зорилттой. Үүний зэрэгцээ Прабово ерөнхийлөгчийн энэ санаачилгыг хэт өндөр зардалтай, үрэлгэн гэх зэрэг чамгүй шүүмжлэх хүмүүс мөн цөөнгүй байна. Уг хөтөлбөрийн энэ жил хэрэгжих эхний үе шатанд нийт 15 сая хүнийг үнэгүй хоолоор хангах $4,3 тэрбумын өртөгтэй энэ хөтөлбөр хэрэгжсэнээр Индонезийн “Санхүүгийн хянамгай улс” гэгддэг нэр хүндийг доош чангааж болзошгүй гэдэг болгоомжлолыг зарим эдийн засагч илэрхийлж байна. Хоолоор хангах хүний тоог алгуур нэмэгдүүлж ирэх 3 сар гэхэд 3 сая болтол өргөжүүлж оны туршид өсгөж ажиллана гэдгийг Ерөнхийлөгчийн ажлын албаны төлөөлөгч мэдээлсэн байна.
Ерөнхийлөгчийн зүгээс мөн энэ хөтөлбөрөө, хэдэн арван сая хүүхэд, жирэмсэн эхчүүдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх, улмаар тэдний амьдралын чанарын дээшлүүлж, улсынхаа эдийн засгийн өсөлтөд тус дөхөм үзүүлэх ач холбогдолтой стратегийн арга хэмжээ гэж хамгаалсан байр суурийг илэрхийлдэг байна.
Мөн Индонезийн 5 хүртэлх насны хүүхдүүдийн 21,5 хувь нь өсөлтийн хоцрогдолтой байгаа одоогийн үзүүлэлтийг 2045 он гэхэд 5 хувьд хүртэл бууруулж, давхар хүнс, тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж тооцоолжээ. Прабово өнгөрсөн онд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр улсынхаа хамгийн алс бөглүү, хамгийн ядуу буурай хэсгүүдэд энэ хөтөлбөрийг хүргэхийг энэ тэргүүний зорилтоо хэмээн мэдэгдэж байжээ.
Мөн энэ хөтөлбөртөө санхүүгийн дэмжлэг эрэлхийлэх хүрээндээ өнгөрсөн 10 сард тангараг өргөж албан тушаалдаа орсноосоо хойш АНУ, Их Британи зэрэг хэд хэдэн улсад айлчилсан байна. Мөн 11 сард Хятадын дарга Ши Жиньпинтэй үнэгүй хооллох хөтөлбөр зэрэг хэд хэдэн секторт дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн 10 тэрбум ам.долларын хэлцэл байгуулсан байдаг юм байна. Гэвч шинжээчдийн зүгээс энэ хөтөлбөр нь алс хэтдээ тогтвортой үргэлжлэхгүй гэдэг байр суурийг мөн илэрхийлж байна.
Индонез улс 83 сая хүнийг үнэ төлбөргүй хооллох хөтөлбөр эхлүүлжээ | ||
Үзсэн: 453 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.