Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Рэжэп Тайип Эрдоантай утсаар ярьж, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ.
Тэрээр энэ үеэр “Монгол Туркийн хооронд 1969 онд дипломат харилцаа тогтоосноор түүхэн уламжлалт харилцаагаа сэргээн хөгжүүлэх үндэс тавигдсан. Монголд 1990 онд ардчилсан хувьсгал ялж, ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монгол, Туркийн харилцаа хурдан хөгжиж, асар богино хугацаанд өндөр түвшинд хүрсэнд бид их баяртай байна. Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь дэмжиж тал бүрийн туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар, Туркийн ард түмэнд танаар уламжлан чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улс Бүгд Найрамдах Турк улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Турк улсыг гуравдагч хөрш гэж албан ёсоор тодорхойлсон байдаг юм” хэмээжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Турк Улсын Ерөнхийлөгчид утсаар баяр хүргэлээ | ||
Үзсэн: 1017 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.