Шууд Chart

Жолоочийн хариуцлагын даатгал жолоочийн тооноос хамаарч өөрчлөгдсөн

2025-01-09 10:22:14

Жолоочийн хариуцлагын даатгал нэмэгдэж 700 мянган төгрөг болсон гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Албан журмын даатгалын холбооны мэдээллийн сангийн ажилтан н.Зулбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Жолоочийн хариуцлагын даатгалын хураамж өөрчлөгдсөн журам 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 493 тогтоолоор шинэчлэн баталсан “Жолоочийн даатгалын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт загвар”-т өөрчлөлт орсон байгаа.

Үүний дагуу өөрчлөлт гарсан. Даатгуулагчид нэг зүйлийг сайн олгох хэрэгтэй. Хязгаартай, хязгааргүй гэдгээр даатгалын хэмжээ ялгаатай байгаа. Энэ нь жолоочийн тооноос хамаарч байгаа шүү. Ерөнхийдөө суурь хураамж нь  A, B, C, D ангиллаас хамаараад өөр өөр байгаа. Хязгааргүй нь үйлчилгээ хамгийн өндөр буюу 0.5-245 хооронд байгаа.

Үндсэн мөнгөн дээрээ үржигдэж явах учраас мөнгөн дүн их гарна. Харин хүний тоог хязгаарлаж өгөхөөр мөнгөн дүн бага байна. Хязгааргүй хийвэл мөнгөн дүн их гарна гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.   

Журмын дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Жолоочийн хариуцлагын даатгал жолоочийн тооноос хамаарч өөрчлөгдсөн  
Үзсэн: 1151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Отгонбаяр [127.0.0.xxx] 2025-01-09 16:23
Ер нь даатгуулах албатай гэж болдоггүй шүү. Ардчилсан нийгэмд та нарыг албан журмаар тэжээмээргүй байна....
Зочин [127.0.0.xxx] 2025-01-09 11:28
Ямар ч ойлголт өгсөнгүй

Бидэнтэй нэгдээрэй