Шууд Chart

"Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээ зохион байгуулав

2014-09-11 10:13:38

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ес дэх удаагийн “Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээг зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд  хүүхэд багачуудтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд гол зорилго нь оршдог байна.

Энэ удаагийн  “Хүүхдээ сонсох өдөр”-ийн арга хэмжээнд Эрдэнэбулган сумын ЕБС-ийн урлагийн авьяастай 30 хүүхэд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ч.Мөнхбат, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Уранцэцэг, Эрдэнэбулган сумын Засаг дарга Э.Оюунчимэг болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
 
Түүнчлэн уулзалтын үеэр урлагийн авьяастай хүүхдүүдэд байнга тулгамдаж байдаг асуудлуудыг хөндөн ярилцаж, санаа бодлоо хуваалцан, хүүхдүүдийн сонирхсон асуултад холбогдох албан тушаалтнууд шууд хариулт өгч байлаа. Мөн уулзалтад оролцсон хүүхдүүдээс бичгээр санал авч, гарсан санал санаачилгыг нэгтгэн, шийдвэрлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, журам боловсруулж эргэж мэдээллэх хариу арга хэмжээ авч ажиллахаа дарга, албан тушаалтнууд  хүүхдүүдэд амлалаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

"Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээ зохион байгуулав   
Үзсэн: 1411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй