Шууд Chart

Ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй

2025-01-09 11:43:00

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсад 60 ба түүнээс дээш насны ахмад настан 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувийг эзэлнэ.

Төрөөс улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн ахмадуудынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэхийг дэмжих, ахмад настны хэрэгцээ, шаардлагатай нийцсэн урт хугацааны цогц нийгмийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, тэдний амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, тодорхой бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Тодруулбал, тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж жил бүр шинэчлэн тогтоохоор хуульчилж, 2025 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Мөн өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан бол түүний нөхөр, эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх тусгай зохицуулалттай болсон.

Ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй, түүнийгээ ихэвчлэн сургалтын төлбөр төлөх, байр, автомашин худалдан авах зэргээр ахмад настан өөртөө биш үр хүүхдэдээ зориулдаг.  Арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 хүртэл сараар, тэтгэврийг 100 хувь барьцаалж олгодог. Ингээд амьжиргаагаа ч залгуулж чадахгүй, өрийн дарамтад орж, ядууралд өртөхөд ихээхэн нөлөө үзүүлдэг.

Энэ оны нэгдүгээр 1-нээс эхлэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлж, ахмад настны эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээ, идэвхтэй насжилтыг дэмжих, хөгжлийн үйлчилгээг сайжруулах, ахмад настны мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэж залуу үеийг сургах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нэмэгдсэн.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй  
Үзсэн: 1146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-09 17:16
Turiin deer suugaa hulgaichuud n under tsalintai.Ajil hiigeegui bsij 40.50 sayiin tetgemj avdag hogiin novshnuud.N.Enhbold gj hugshin hor nairuulaad.elchin bolood.munge avah huuli sanaachlaad estoi novsh.Ahmaduud MAN songuulid ylah sanaliig 100 % egsen.tgd 6 nemegdel .Dahiad MAN aa songood bai.Shine onoor nutgiin zubleliin elk gj hiilee.300 k.MAN g ahmaduud gargaad bhd.ahmaduudaa unegui oruulchih setgelgui novshnuud.Ahmaduud bgaagui MAN garahgui bsan.
Зочин [127.0.0.xxx] 2025-01-09 17:03
Хүнийхээ тэтгэмжийг хүртэхгүй хамрагдахгүй гэх юм
Зочин [127.0.0.xxx] 2025-01-09 17:00
Боловсролын салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан үйлчилгээний ажилчидыг нийгмийн баталгааг хангаж өгмөөр бна гол ажилын нугалдаг хүлээсэн дурсахгүй бна үүн дээр анхаарч үзээч 2006=нөхөр өөд болчихсон хүний эхнэр нөхөрий аль нэг хүүхдүүдтэй хамт амьдарч бна тэтгэврийн зээлтэй тэгсэн мөртлөө өөд болсон хүнийхээ 20
Зочин [127.0.0.xxx] 2025-01-09 12:15
Ард түмэн минь парламентаа 2 тахимтай эсвэл хүчтэй ёрөнхийлөгчийн засаглалтай болохгүй бол төрөөс төрсөн тэр бумтаны цуваа тасрахгүйнээ ард түмэн минь ухаарч шаардаач

Бидэнтэй нэгдээрэй