Шууд Chart

ГССҮТ: Бэртэж гэмтсэн 383 хүний 105 нь хүүхэд байна

2025-01-09 12:22:26

Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмнэлгийн тусламж авсан хүний тоо нэмэгджээ. Тус төвийн яаралтай тусламжийн тасгаар  өдөрт 383 хүн хандаж байгаа аж. Мөн нийт бэртэж гэмтсэн 383 хүний 105 нь хүүхэд байна.

Тиймээс сурагчдын амралт үргэлжилж буй энэ үед хүүхдийг ахуйн осол бэртлээс урьдчилан сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд сэрэмжлүүлэв. Тухайлбал, халуун хоол цайг хүүхэд хүрэхээргүй газар тавих мөн зуухны тагийг түгжээтэй байлгах, хурц иртэй зүйлсийг хүүхдээс хол байлгахыг ГССҮТ-өөс анхааруулав.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

ГССҮТ: Бэртэж гэмтсэн 383 хүний 105 нь хүүхэд байна  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй