Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги хүүхдийн цэцэрлэгтэй боллоо. Өнөөдөр нээлтээ нээж, хүүхдүүдээ хүлээн авсан. Энэ цэцэрлэгийг ОБЕГ-ын дэргэдэх Улаан загалмай дунд шатны хорооны санхүүжилтээр цэцэрлэгийн стандарт нормын дагуу иж бүрэн тохижуулжээ.
Онцгой байдлын байгууллага “Албан хаагчдын хүүхэд хамгааллын бодлого” батлан, байгууллагадаа хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, ажиллагсдынхаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээр олон талт арга хэмжээ авч байгаагийн нэг нь энэ юм.
Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги хүүхдийн цэцэрлэгтэй боллоо | ||
Үзсэн: 405 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.