Шууд Chart

Лос-Анжелесын гал түймрийн эргэн тойронд...

2025-01-10 12:46:16

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдсэн гал түймэр хүчтэй салхины улмаас 6 мянга гаруй га талбайг хамраад байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Асар их хор уршиг дагуулсан энэхүү түймэрт 2000 орчим барилга байшин өртөж, таван хүн амиа алдан олон арван хүн түлэгдэж гэмтсэн талаар Калифорни муж улсын Гал түймэртэй тэмцэх газраас мэдэгджээ.

Мөн түймрийн галд Холливудын оддын харш, эзэмшил газрууд ихэд өртөж байгаа талаар BBC дурджээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор өнгөрсөн мягмар гарагт эхэлсэн түймэр Лос Анжелесийн түүхэнд хамгийн их хохиролтойд тооцогдох нь тодорхой болоод байгаа юм.


Лос-Анжелесын гал түймрийн эргэн тойронд...  
Үзсэн: 2474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-10 13:49
Гадаадынхан асар их хүнлэг байдаг. Философилог

Бидэнтэй нэгдээрэй