![](/uploads/201409/news/thumb/6109797a325e00304a49e95fe98a759a_x3.jpg)
Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын “Намрын ногоон өдрүүд-2014” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулан худалдаалах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг сурталчлан олон нийтэд таниулах зорилго бүхий “Шилмэл мал-2014” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсад үржүүлж буй үржлийн шилмэл малыг шалгаруулан, үнэ хаялцуулах дуудлагаар худалдаалахын зэрэгцээгээр гэрийн тэжээвэр амьтад болон монгол нохойн үзэсгэлэн, үндэсний дээл, хувцас, мал аж ахуйн тоног хэрэгслэл, ном товхимол, малын тэжээл, эм бэлдмэл, цагаан идээний үзэсгэлэн худалдаа болох аж. Түүнчлэн үзэсгэлэн худалдаанд 16 аймаг, нийслэлээс нийт 520 гаруй толгой үржлийн шилмэл малыг оролцуулахаар болжээ.
Арга хэмжээ энэ сарын 12-ноос 14-ний өдрүүдэд “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулагдах юм.
“Шилмэл мал-2014” үзэсгэлэн худалдаа болно | ||
Үзсэн: 3153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.