Шууд Chart

Түймрийн улмаас Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлахыг хойшлуулжээ

2025-01-11 10:42:00

Лос-Анжелес хот орчмын түймрийн улмаас энэ жилийн Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлахыг хоёр өдрөөр хойшлуулсан байна. Нэгдүгээр сарын 17-нд товтой байсан энэ арга хэмжээг 19-ний өдөр болгожээ.

Кино Академийн 10000 орчим гишүүдийн дундах санал хураалт өнгөрөгч Лхагва гарагаас эхэлснийг 14-ний өдөр хүртэл мөн 2 өдрөөр сунгасан байна. Оскарын ёслолын хөтлөгч асан Билл Кристал түймэрт гэрээ алдсан, Пэрис Хилтон, Жеймс Вудс нарын гэр түймэрт өртсөн байна.

Америкийн Кино академийн гүйцэтгэх захирал Билл Крэймер Өмнөд Калифорнийг нэрвэсэн их гал түймэрт өртсөн бүх хүнд гүн эмгэнэл илэрхийлжээ. Лос-Анжелес дахь түймрийн улмаас Холливудад болох байсан Оскарын шагналтай холбоотой өөр олон арга хэмжээ цуцлагдаж бас хойшилж байна.

Одоогоор 3 сарын 2-нд Холливудын Долби кинотеатрт болох 2025 оны Оскарын шагнал гардуулах ёслолын товд өөрчлөлт ороогүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Түймрийн улмаас Оскарын шагналд нэр дэвшигчдийг зарлахыг хойшлуулжээ   
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй