Канавералын хошуун дахь Америкийн сансрын цогцолбороос өнгөрсөн 2024 онд хамгийн олон пуужин хөөргөжээ. АНУ-ын сансрын хүчний мэдээллээс үзвэл, энд байдаг “Иистерн полигон” цогцолбороос сансарт 93 пуужин хөөрч, 1389 аппарат төхөөрөмжийг сансарт гаргасан байна.
Энэ нь ЗХУ-ын 1982 оны дээд үзүүлэлтийг эвдсэн 2023 оны 108 хөөргөлтийн ард орох дүн болжээ. Үүний зэрэгцээ “Иистерн полигон” сансрын талбайгаас хөөргөсөн 93 пуужин бараг бүгдийг буюу 88-ыг нь Элон Маскийн “СпэйсИкс” компанийн пуужингийн тусламжтай хөөргөсөн байна. Дэлхийн ачаалал өндөртэй өөр бусад сансрын буудлыг Оросын “Плесецк”, мөн Казахстанаас түрээсэлдэг “Байконур” сансрын буудал, Францын Гвиан арал дахь сансрын буудал, Хятадын Зюцюань, Тайюань, Сичан буудлууд тэргүүлдэг байна.
2024 онд АНУ-ын Флорида дахь сансрын буудал дэлхийд хамгийн их ачаалалтай нь байжээ | ||
Үзсэн: 496 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.