ОБЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж байгаа “Хүүхэд төвтэй гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөр”-өөс ОБЕГ-т гүний уснаас эрэн хайх, аврах зориулалттай хоёр дронтой болжээ.
Уг дроноор -10 хэмийн хүйтнээс +50 градусын дулаан нөхцөлд 200 метр гүн усан дотор хайгуул хийх боломжтой юм байна. Мөн аврах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, аврагчдын аюулгүй байдлыг хангах, объектуудыг илрүүлэх, усны чанар шалгах зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой аж.
ОБЕГ усны гүнд ашиглах хоёр дронтой болжээ | ||
Үзсэн: 552 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.