Энэ сард манай улсад ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүнүүд төрийн болон ажлын айлчлал хийсэн. Томоохон улсуудын төрийн тэргүүнүүд ийнхүү манай улсад айлчилсан нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг судлаачид хэлж буй.
Хоёр хөрш орны төрийн тэргүүнүүдийн айлчлалын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай гурван талын дээд түвшний уулзалт зохион байгуулна гэж байсан ч цаг хугацааны хувьд таараагүй юм. Харин энэ сарын 11-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах асуудлаар В.В. Путин, Си Зиньпин нартай уулзахаар болжээ.
Дашрамд дурдахад, Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо энэ сарын 11-12-ны өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаан болох бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг уулзалтад оролцохоор өнөөдөр Улаанбаатар хотоос мордож байгаа юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзана | ||
Үзсэн: 1392 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.