Шууд Chart

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол нэгдүгээр сарын 15-нд болно

2025-01-13 10:54:19

НӨАТ-ын урамшууллын 2025 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2025 оны нэгдүгээр сарын 15-нд 13:00 цагт Ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Иргэн та 2024 оны 12 дугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдах боломжтой. 

Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нь нэмэгдүүлэн олгодог болсон.

 


НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол нэгдүгээр сарын 15-нд болно   
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-13 14:27
Amjilt, az iweeg

Бидэнтэй нэгдээрэй