Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчний нөхцөл байдал ямар байгааг талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож мэдээлэл өглөө. Тэрбээр “ Нийслэлийн хэмжээнд 77 мянган амбулаторийн үзлэг хийгдсэн. Үүнээс томуу томуу төст өвчлөлтэй холбоотой 7800 тохиолдол бүртгэгдсэн.
Энэ нь өнгөрсөн долоон хоногоос 2.2 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Нийслэлийн түргэн тусламжийн газарт 15 мянган дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс томуу томуу төст өвчлөлтэй холбоотой дуудлага 21 хувийг эзэлж байна.
Маргаашаас эхлээд өрхийн эрүүл мэндийн төвүүд бүсчилсэн байдлаар ажиллана. Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлаас шалтгаалж, өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар буюу ажлын өдрүүдэд 08.30-21.00 цаг, амралтын өдрүүдэд 11.00-18.00 цаг хүртэл ажиллаж эхэлсэн.
Харин маргаашаас дэгдэлтийн түвшинд хүрэхээс өмнөх зохицуулалт буюу бүсчилсэн байдлаар ажиллана. Цагийн хуваарийн тухайд ажлын өдрүүдэд 08.30-20.00 цаг, амралтын өдрүүдэд 11.00-18.00 цагийн хооронд ажиллана" гэлээ
Б.Батцоож: Нийслэлийн хэмжээнд 1517 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна | ||
Үзсэн: 428 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.