ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Г.Батцэнгэл нярай хүүхдийн өвчлөлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр ЭХЭМҮТ-ийн нярайн эмгэг судлалын тасагт өнөөдрийн байдлаар 76 нярай хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс 22 нь амьсгалын замын өвчлөл, уушгины хатгалгааны хүндрэлийн улмаас эмчлэгдэж байна.
Нярайд амьсгалын замын эмгэг өвчлөл нь хөхөндөө муу болох, унтаарах, биеийн халуун хэвийн биш болох, сүүгээрээ бөөлжих, шаралт нь эмгэг байдлаар тодорч гүнзгийрэх зэргээр илэрч байгаа. Нярайд дур мэдэн эмийн тунг хувааж өгөх, фэйсбүүкээр хувьчилж зөвлөгөө өгч байгаа нь амьсгалын замын өвчлөлийн хаажимдаа хөхөө хөхөж чадахгүй амьсгаадах, цээж хонхолзох, зайнаас амьсгал нь шуугьж сонсогдох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг байна.
Нярайд эм бэлдмэлийг эмчид үзүүлэхгүйгээр дур мэдэн эмийн тунг хувааж өгч байгаа нь өвчлөл хүндрэх нэг шалтгаан болдог. Дур мэдэн өгч буй эмүүдэд гүнзгий хордлого үүсгэх бэлдмэлүүд агуулагддаг тул эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.
Түүнчлэн ээжүүд төрсөн оноороо байдаг фэйсбүүк группүүдээр нэг нэгэндээ хувьчилж зөвлөгөө өгч байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймээс эмчид заавал хандах ёстой. Эрүүл мэндийн дэвтрийн цэнхэр хэсэг бол эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан гарын авлага учир тус хэсгийг уншиж байх хэрэгтэй” гэв.
Г.Батцэнгэл: Нярайд эм бэлдмэлийг эмчид үзүүлэхгүйгээр дур мэдэн өгч болохгүй | ||
Үзсэн: 498 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.