Шууд Chart

Авто замын гүүрэн байгууламжуудад халиа тошингийн шугаман хэмжилт хийж, тухай бүрт нь арга хэмжээ авч ажиллаж байна

2025-01-13 16:20:08

ГУББГ-аас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна.

Тухайлбал, авто замын гүүрэн байгууламжуудад халиа тошингийн шугаман хэмжилт хийх, суваг татах, мөсийг зөөж тээвэрлэх зэрэг тухай бүрд нь арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ талаар ГУББГ-ын Талбайн инженер Ж.Батдоржоос тодрууллаа.

Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах Толгойтын сувагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр шугаман тэмдэглэгээ тавьсан. Өнөөдрийн байдлаар  мөсний түвшин 1 метр 17 см дээшилсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Дэнжийн 1000”-н 3-р суваг 1 метр 30 см, Сэлбэ голын мөсний түвшин 30 см дээшилсэн зэрэг хэмжилтүүдийг хийлээ” гэв.

Ташрамд, инженер, техникийн ажилчид өдөр тутамд мөсний түвшинг шалгаж, шугаман тэмдэглэгээ хийснээр долоо хоног бүр цаашид авах арга хэмжээг төлөвлөх боломжтой болдог.


Авто замын гүүрэн байгууламжуудад халиа тошингийн шугаман хэмжилт хийж, тухай бүрт нь арга хэмжээ авч ажиллаж байна  
Үзсэн: 481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй