Шууд Chart

Жуулчны мэдээллийн төв ажиллаж байна

2014-09-11 11:07:43

Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран “Улаанбаатар төмөр замын төв буудал”-д Жуулчны мэдээллийн төвийг шинээр ажиллуулж эхэлжээ.

Жуулчны мэдээллийн төв нь зөвхөн гадаадын иргэдэд бус гадаадад аялах Монголын иргэдэд, Улаанбаатар хотод ирж буй дотоодын жуулчдад иж бүрэн мэдээлэл, аяллын туслалцааг үзүүлж байгаа аж. Манай улсын зорчигч тээврийн хамгийн том зангилаа болдог тус буудлаар өдөрт 40 мянган зорчигч, сард нэг сая 200 мянган хүн үйлчлүүлж байна. Түүнчлэн ОХУ, Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноор тус мэдээллийн төвийн хэрэгцээ улам нэмэгдэнэ гэж тооцож байгаа ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Жуулчны мэдээллийн төв ажиллаж байна  
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй