Азийн худалдааг дэмжих форумын тэргүүнүүдийн 27 дахь ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Азийн худалдааг дэмжих форум нь 1987 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр Азийн 24 орны худалдааг дэмжих байгууллагыг эгнээндээ нэгтгэж, жил бүр тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулж, худалдааг дэмжих байгууллагуудын өмнө тулгарч байгаа асуудлууд, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийн үр дүн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцдог болжээ.
Хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, хэлсэн үгэндээ “Манай оронд уул уурхай эрдэс баялагийн салбараас гадна малын гаралтай түүхий эд, ноос ноолууран бүтээгдэхүүн, мах, үр тариа, жимс жимсгэнэ зэрэг бүтээгдэхүүнийг экспортлох боломж их байгааг тэмдэглэлээ. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тэр дундаа уул уурхайн бус экспортыг дэмжин хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хувийн хэвшлийн оролцоотой боловсруулан хэрэгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Бид бизнесийн орчныг сайжруулах, худалдаа бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд анхаарч Татварын багц хуулиуд, Тусгай зөвшөөрөл лицензийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг шинэчлэн баталлаа” гэдгийг онцлолоо.
Ерөнхий сайд Азийн худалдааг дэмжих форумын хуралдаанд үг хэллээ | ||
Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.