Шууд Chart

Эмнэлгийн дотоод агаарын сэлгэлт, чанарыг сайжруулна

2025-01-14 11:21:13

НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны санаачилгаар Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын дотоод агаарын чанар, сэлгэлтийг сайжруулахаар нийслэлийн 2025 оны төсөвт холбогдох санхүүжилтийг тусгаад байна. Уг ажлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн "Амгалан" амаржих газар болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг 23 эрүүл мэндийн байгууллага үзүүлж байна. Өнгөрсөн сард оргил ачааллын үед хүүхдийн нийт 2681 хүүхэд хэвтэн эмчлүүлснээс 2448 буюу 91.3 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа аж.

 

Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудын дотоод агаарын чанарыг сайжруулснаар өвлийн улиралд угаарын хий, дулааны улиралд тоосжилт, PM2.5 нарийн тоосонцруудыг бүрэн шүүн цэвэршүүлж хэвтэн эмчлүүлэгчид, хүүхэд, нярайн ая тухтай байдлыг хангах, амьсгалын замын цочмог халдварын эдгэрэлтийг түргэсгэх зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн онцоллоо.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Эмнэлгийн дотоод агаарын сэлгэлт, чанарыг сайжруулна  
Үзсэн: 292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй