Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчний нөхцөл байдал ямар өнгөрсөн долоон хоногоос 2.2 хувиар буурсан үзүүлэлтэй байгаа. ХӨСҮТ-ийн цочмог гепатитын тасгийн эмч Л.Хуягбаатар зөвлөгөө мэдээлэл өглөө. Тэрбээр “ХӨСҮТ-ийн Томуугийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн 70-80 хувь нь томуугийн вакцин хийлгээгүй. Энэ нь уушгины хатгалгаа хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шалтгаан болж байна. Харин вакцин хамрагдсан хүүхдүүд томуугаар өвчилсөн ч гэрээр эмчилгээ хийх боломжтой.
Мөн эмнэлэгт 7-10 хэвтэж эмчилгээ хийлгэж гарсан хүүхдүүд дахин халдвар авч, уушгины үрэвсэл сэдэрч дахин эмнэлэгт хандах тохиолдол олон байна. Иймээс эцэг эх асран хамгаалагчид эмнэлгээс гарсны дараах асаргаа сувилгаанд дээр онцгойлон анхаарах хэрэгтэй.
Тухайлбал, хүүхдэд хурц үнэр үнэртүүлэхгүй байх, хүүхдийн дархлааг дэмжих, эрт унтуулах, утас үзүүлэхгүй байх, чихэрлэг болон халуун ногоотой хоол хүнс хэрэглэхгүй байх, шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй. Мөн халдвар хамгааллын дэглэмээ сайн барих шаардлагатай. Эдгээр хэрэгжүүлснээр хүүхэд томуугаар болон уушгины үрэвслээр өвчлөхгүй байх боломжтой” гэлээ.
Л.Хуягбаатар: Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж гарсан хүүхдүүд дахин халдвар авч уушгины үрэвсэл нь сэдэрч байна | ||
Үзсэн: 484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.