Шууд Chart

Хадны зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

2025-01-14 15:56:19

Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн болон Урьдчилсан жагсаалтад орсон 120,000-1,200 жилийн өмнөх үед холбогдох хадны зургийн дурсгалын дээжээс дэлгэн толилуулж байна.

Дээрх үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны “Хадны зураг, бичээсийг хамгаалах, судлах ажлыг дэмжих тухай” 181 дүгээр зарлигийн хүрээнд 2024 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутагт зохион байгуулсан “Суман голын хадны зураг” эрдэм шинжилгээний хурлын үеэр олон нийтэд дэлгэн танилцуулсан юм.

Үзэсгэлэн 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөс хоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ. 


Хадны зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ  
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй