Шууд Chart

Нийслэл тендерт оролцогчоос татвар, нийгмийн даатгал, шүүхийн тодорхойлолт шаардахгүй

2014-09-11 11:34:49

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар төрийн үйлчилгээг шуурхай, хялбар хүргэх, аж ахуйн нэгжүүд, тендерт оролцогчдын цаг, хөрөнгө мөнгийг хэмнэх зорилгоор хэд хэдэн төрлийн зохион байгуулалтыг хийж байна. 

Эхний ээлжинд татвар, нийгмийн даатгал, шүүхийн тодорхойлолтыг тендерт оролцогчоос шаардахгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Үүнээс гадна боловсон хүчний мэдээлэл, тусгай зөвшөөрлийн эзэмшил зэрэг бусад мэдээллийг дахин дахин шаардахгүй байхаар зохион байгуулахаар болжээ.
 
Ингэснээр аж ахуйн нэгж тендерт оролцох бүртээ нэг төрлийн тодорхойлолт, нотлох баримтыг бусад байгууллагуудаас авч ирүүлэх шаардлагагүй болох юм. Мөн нөгөө талаас нотлох баримт дутуу болон хуурамч бичиг баримт ирүүлсэн шалтгаанаар тендерт унах тохиолдол үүсэхгүй болох ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Нийслэл тендерт оролцогчоос татвар, нийгмийн даатгал, шүүхийн тодорхойлолт шаардахгүй  
Үзсэн: 1016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй