Шууд Chart

Найман аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд багшийн туслах ажиллуулж байна

2025-01-15 09:22:01

Боловсролын сайд 2024 онд “Ерөнхий боловсролын сургуульд багшийн туслах ажиллуулах тухай” А/63 дугаар тушаал гаргасан. 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 8 аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд багшийн туслах ажиллуулж байна.

  • Улаанбаатар хотод 18 багшийн туслах
  • Орон нутагт 4, багш мэргэжилтэй 9 туслах ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна.

Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиуд тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах 11 багшийн туслах ажиллуулж байна.

МУБИС-ийн Багшийн сургууль багшийн туслах бэлтгэдэг. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3 дахь ээлжийн төгсөлтөөр 32 хүн төгсөж, багшийн туслахаар бэлтгэгджээ. Үүний өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны “Чиглэл хүргүүлэх тухай” 1б/6143 дугаар албан бичгийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилд 110 багшийн туслах бэлтгэжээ.

Улсын хэмжээнд бага ангийн 44-өөс дээш хүүхэдтэй нийт 261 бүлэг багшийн туслах ажиллуулах боломжтой. Үүний 166 бүлэг нь 1 дүгээр ангийн, 95 бүлэг нь 2 дугаар ангийнх. Өнөөдрийн байдлаар нэг  болон хоёр дугаар ангид багшийн туслахаар ажиллах боломжтой, бэлтгэгдсэн 119 хүн нөөцөд байгаа аж.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Найман аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд багшийн туслах ажиллуулж байна  
Үзсэн: 398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй