Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Татвараа төлөөгүй 365 хуульчийн ажиллах зөвшөөрлийг хүчингүй болгохоо мэдэгдэв

2025-01-15 09:38:09
Error loading player: No playable sources found

Монголын хуульчдын холбооноос гишүүний татвараа төлөөгүй, нэг сая төгрөгөөс дээш татварын үлдэгдэлтэй 356 хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2025 оны нэг дүгээр сарын 17-ны өдөр хүчингүй болгохоо мэдэгджээ.

Тодруулбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтад заасан нийтлэг үүргийн зөрчил гаргаж гишүүний татвараа төлөөгүй нэг  сая төгрөгөөс дээш хэмжээний татварын үлдэгдэлтэй болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй байгаа дараах хуульчдын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2025 оны  нэгдүгээр сарын 17-ны өдөр хүчингүй болгохыг мэдэгдсэн байна.

Иймд нэр дурдагдсан хуульчид энэ сарын 17-ны өдрөөс өмнө нийтлэг үүргийн зөрчлөө арилгуулж, татвараа талахыг анхааруулжээ.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Татвараа төлөөгүй 365 хуульчийн ажиллах зөвшөөрлийг хүчингүй болгохоо мэдэгдэв  
Үзсэн: 579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй