Шууд Chart

Эрүүл мэндийн дэд сайд Хүүхдийн клиник сувилалынханд үүрэг өглөө

2013-07-30 16:20:33

Баянгол дүүргийн харьяа дутуу нярай болон асран хамгаалагчгүй хүүхдүүдийн амарч сувилуулдаг Хүүхдийн клиник сувилалын хоолноос долоон хүүхэд хордсон талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тус клиникийн дарга, ажилчдаас тодрууллаа.

Долоон хүүхэд хордсноос хоёр нь сэхээн амьдруулах тасагт хэвтсэн. Эхний ээлжинд сувиллын хоолноос дээж авч, лабораторийн шинжилгээнд оруулсан. Одоогоор ажлын хэсгийг шуурхай гаргаж тус сувилалын ажилчид болон хүүхдүүдийг шинжилгээнд оруулж байгаа. Мөн зусланд гарсан хүүхдүүдээс дахин шинжилгээ авсан ч дахин хордлогын шинж илрээгүй байгаа” хэмээн Хүүхдийн клиник сувилалын дарга мэдэгдлээ.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа дахин ийм асуудал гаргахгүй талаар ямар арга хэмээ авч байгаа, хүнсний аюулгүй байдал болоод ажилчдын хувийн ариун цэврийн асуудлыг хянахад ямар арга хэмжээ авч байгаа ажлын тайлангаа ойрын хугацаанд ирүүлж, нөхцөл байдлыг цаг алдалгүй мэдэгдэж байхыг үүрэг болгов. Мөн тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ, “Зөвхөн энэ асуудлыг шийдлээ гээд тайвшрах хэрэггүй. Цаашид эрүүл, аюулгүй орчинд хүүхдүүдийг сувилаж байхын тулд анхаарлаа улам сайжруулж ариутгал дэглэмийг чангатгах нь чухал байна. Ажлын хариуцлагаа нэмэгдүүлж ажиллаарай” гэдгийг сануулсан юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн дэд сайд Хүүхдийн клиник сувилалынханд үүрэг өглөө   
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй