Шууд Chart

"Нанжин-2014" наадмаас шагнал хүртсэн сурагчдыг хүлээн авч уулзав

2014-09-11 12:46:22

Дэлхийн 204 орны баг тамирчид оролцсон "Нанжин-2014" залуучуудын II наадамд эх орноо төлөөлөн спортын авьяас, ур чадвараа дайчлан олон улсын түвшинд шагналт байрт шалгарч амжилт үзүүлсэн сурагчдыг БШУ-ны сайд Л.Гантөмөр өчигдөр хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.

Чөлөөт бөхийн спортын мастер Б.Дөлгөөн Наньжиний тэнгэрт  эх орныхоо тугийг мандуулж, дэлхийн үеийнхээ шилдгүүдтэй өрсөлдөж, мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм. Тэрээр залуучуудын зуны олимпийн II наадамд охидын 46 кг-ийн жинд  Болгар, Алжир, Венесуэлийн тамирчдыг дараалан цэвэр ялж шигшээд БНАСАУ-ын тамирчин Ким Сонянд 5:9 оноогоор ялагдал хүлээжээ.  

Манай улсаас тус наадамд нийт таван тамирчин оролцсон бөгөөд М.Анхцэцэг IV байрт, Ц.Хулан VII, Н.Ангирмаа VIII байрт шалгарчээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

"Нанжин-2014" наадмаас шагнал хүртсэн сурагчдыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй