Шууд Chart

Хүүхдийн уран бүтээлийн шилдгүүдийг тодруулжээ

2014-09-11 12:53:20

Хүүхэд бүр номыг бүтээлчээр унших арга зүйд суралцах таатай орчин бүрдүүлэх зорилгоор БШУЯ-наас зохиолч, уран бүтээлчдийн дунд  бүтээлийн уралдаан зарлаж дүгнэжээ.

Уралдаанд нийт 302 уран бүтээлчийн 403 бүтээл ирсэн байна. Үүнээс 125 бүтээл шалгаруулж авахыг зорьсон ч шалгуурт  49 уран бүтээлчийн 61 бүтээл тэнцжээ. Эдгээр уран бүтээлчдийг өнөөдөр БШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн батламж гардуулсан юм. Энэ үеэр Л.Гантөмөр сайд зохиолч, уран бүтээлчдэд хүүхдийн төлөө цаг зав гарган тэдэнд зориулсан бүтээл туурвисанд нь баяр  хүргээд "Цаашдаа  ч  цаг зав гарган зохиол бичиж өгөөрэй" гэж хүссэн юм.
 
Бүтээл нь шалгарсан уран бүтээлчдээс хамгийн ахмад нь 82 настай Б.Бадам, хамгийн залуу нь 19 настай Л.Мөнхцэцэг. 16 эмэгтэй, 33 эрэгтэй уран бүтээлч байсан аж. Түүнчлэн Ардын уран зохиолч нэг, төрийн соёрхолт хоёр соёлын гавьяат зүтгэлтэн тав, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч нэг байна. ЕБС-ийн багш 10, хөдөө орон нутгаас оролцсон 10, Америкаас бүтээлээ ирүүлсэн нэг уран бүтээлч байгаа юм. Мөн 13 зураач хүн байна.

Уг уралдааны Шилдгийн шилдэг бүтээлд Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү Модуны анд Улаадай" роман, Ж.Ганзориг "Анудай" тууж, Б.Анармаагийн "Манжуухай" өгүүллэг,  Э.Амарзаяа "Жаалхүү ба анахайнууд" өгүүллэг, Н.Мандал "Баяртай чулуудай" өгүүллэг, Д.Урианхай "Цонхонд минь шавж буудаг бор шувууд" Л.Мөнхцэцэг  "Би зүгээр л төсөөлдөг" Л.Ганзул "Ээжийгээ энэлэн дурсахуйн шүлэг" О.Элбэгтөгс "Эрвээхий" шүлэг, Д.Оюунчимэг "Жороо мустанг" орчуулгын өгүүллэг шалгарчээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хүүхдийн уран бүтээлийн шилдгүүдийг тодруулжээ  
Үзсэн: 1065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй