Шууд Chart

Дулаан өвөл болж байгаагаас Байгал нуур хөлдөөгүй байна

2025-01-15 17:14:47

Энэ өвөл ердийнхөөс онцгой дулаан байгаагаас Байгал нуур хөлдөөгүй байгаа талаар Оросын Онц байдлын яамны Байгал нуур дахь эрэн хайх, аврах отряд мэдээлжээ. Энэ отрядын мэдээгээр, нуурын ус төв хэсэгтээ уур савсаж, гэсгэлэн байгаа бол, хойд тал руугаа 5-7 километр зайд захаараа хөлджээ.

Татлага гарам бүхий Бага нуурын районд мөн ус хөлдөөгүй. Ольхон талаасаа оочин цоочин зайрмагтаж, бусад газраараа нэлдээ хөлдөөгүй, усаараа байгаа юм байна. Өмнөд хэсэгтээ ч мөн мөстөж хөлдөх төлөв харагдахгүй байгаа гэдгийг мэдээлэлд дурджээ. Ердийн үед Байгал нуурын ус өвөлдөө 1-1,5 метр зузаан мөстөж хөлддөг. Гэвч дэлхийн хамгийн цэнгэг уст нуурын гүн дэх ургамал амьтад мөсний цаанаас тов тод харагддаг нь өвлийн нуурын нэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дулаан өвөл болж байгаагаас Байгал нуур хөлдөөгүй байна  
Үзсэн: 504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй